Түүхээ мэдэхгүй хүн ойдоо төөрсөн сармагчин лугаа адил бусуу:
Их Монгол Улс
Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн гэгдэх газрын орчмын хөшөө Есүхэй баатар татарчуудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн багын анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг эзэлжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангуд, Сартуул, Хар Кидан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгэдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.
Их Монгол Улс 1207 он Өгэдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Хархорумыг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгэдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгэдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ. Өгэдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ. Хубилай хаан Хятадад Юань улсыг (1271-1368) байгуулж өөрийгөө Их хаанд өргөмжлөн нийслэлээ Даду буюу одоогийн Бээжинг болгосноор Их Монгол улсын бутрал түргэсжээ. Их Монгол улс нь: Юань улсИл Хаант УлсАлтан Ордны улсЦагадайн улс болж бутарчээ. Монгол 17-18-р зуун Манжийн үе Юань гүрнийг эсэргүүцсэн бослого удаа дараалан гарсаар босогчид 1368 онд Дайдуг эзлэн Тогоонтөмөр хаан Дайду хотоос хөөгдөн Юань гүрэн үндсэндээ мөхөв. Умар тийш хөөгдсөн Монголчууд Умард Юань улсыг Цагаан хэрмээс нааших нутагт 1390-ээд он хүртэл сэргээхийг оролдсон боловч удалгүй Монгол хоёр хуваагдаж хоорондоо байлдах болжээ. Юань гүрний дараа Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс урагшлаад Цагаан хэрэм хүртэлх нутагт нутаглаж байв. Эдгээр нь тус тусдаа бие даасан тархай бутархай ханлиг байжээ. Энэ зурвас үеийг монголын түүхэнд бага хаадын үе хэмээн нэрлэдэг.Энэ үеийн Mонголын түүхэн номуудад улсынхаа нэрийг "Монгол Улс" гэж тэмдэглэсэн байдаг. Юаны дараа Чингисийн үеийн дөчин түмнээс баруун гарын гурав, зүүн гарын гурван түмэн, ойрадын дөрвөн түмэн Монголд үлдсэн учир Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад гэсэн нэр үүсчээ. Энэ үед монголыг дахин нэгтгэсэн хүн бол Батмөнх даян хаан юм. Түүний өмнөх Мандуул хаан угсаа залгамжлах нуган хөвүүнгүй нас барсан тул 33 настай бага хатан Мандухай нь 7 настай Батмөнхтэй ураглаж, түүний нэрэн дор монголчуудыг нэгтгэсэн билээ. Ийнхүү улсыг нэгтгэсэн хатныг түүхэнд Мандухай цэцэн хатан хэмээн хүндэтгэн дурсдаг төдийгүй монголчуудын дунд үлгэр домог болон үлджээ. Батмөнх даян хааныг тэнгэрт хальсаны дараа монгол орон дахин хэд хэдэн эзэмшил болон хуваагдав. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз монгол нутгийн төвд эцгийнхээ язгуурын улсыг залгамжлан, халхын засаг ноёдын өвөг нь болжээ. Халх монголчууд хэмээхийн халх гэдэг үгийг эрдэмтэд голчлон "халхавч" гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Гэрсэнз халхыг долоон хөвгүүндээ хувааж өгснөөр халхын долоон хошуу үүсэв. Халхад тус тусдаа эзэмшил бүхий Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан гэсэн цол бүхий гурван хан зэрэг шахам бий болсон нь 1580-аад оны дунд үед холбогдоно. Даян хааныг залгамжлагчдын дотор Баруун түмнийг толгойлогч Алтан хан (1507-1582) ихэд алдартай байв. Түмэдийн Алтан хан говиос урагш, Цагаан хэрмээс хойшхи уудам нутгийг захирч байсан бөгөөд шарын шашин дэлгэрүүлэхэд ихэд хүчин зүтгэсэн. Түмэдийн Алтан хан одоогийн Хөх хотыг үүсгэн байгуулсан нь Түмэдийн эдийн засагт ихээхэн ахиц гарсаныг илтгэдэг. 17-р зууны үеэс Монголын хааны эрх мэдэл маш суларчээ. Сүүлийн хаан Лигдэн нь Цахарын Лигдэн нэртэй болсон нь бүх Монголыг бус зөвхөн Цахарыг л удирдлага доороо байлгаж чадсаны шинж юм. Ингэснээр Монгол нь олон ноёдын эзэмшил болон хувирч, цэргийн нэгдсэн хүч гаргаж чадахгүй болжээ. Энэ үеэс зүүн зүгт Манжууд хүчирхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монгол Манжид дагаар оржээ. 1620-иод оноос Буриад Орост эзлэгдэж эхэлсэн байна. 1691 онд Халх, 1757 онд Зүүнгарын хаант улс Манж Чин улсын захиргаанд орсноор 1911 он хүртэл 220 жил, (Ойрадыг эзлэгдсэнээс эхлэн тооцвол 153 жил} манжийн захиргаанд байжээ.
|